Үйлчилгээний нөхцөл
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 8-р сар
1. Үйлчилгээний тухай
Urilga нь баяр ёслолын цахим урилга бэлдэж, зочдод хуваалцах, ирцийн бүртгэл хөтлөх боломж олгодог үйлчилгээ юм. Урилга нь төлбөр төлснөөс хойш сонгосон багцын хугацаанд (90 хоног эсвэл 1 жил) идэвхтэй байх бөгөөд ямар ч тохиолдолд баярын өдрөөс хойш 14 хоног хүртэл идэвхтэй байна.
2. Төлбөр, буцаалт
- Төлбөрийг QPay-ээр төлнө. Урилга идэвхжсэнээс хойш үйлчилгээ үзүүлсэнд тооцно.
- Техникийн саатлаас болж урилга огт ашиглагдаагүй тохиолдолд бид төлбөрийг бүрэн буцаана. Бусад тохиолдлыг тухай бүрт нь шийдвэрлэнэ — холбоо барина уу.
3. Таны үүрэг
- Урилгад оруулсан зураг, мэдээллийн эрх зүйн хариуцлагыг та өөрөө хүлээнэ.
- Бусдын нэр төрд халдсан, хууль бус агуулга байршуулахыг хориглоно.
4. Бидний үүрэг
- Урилгын хуудсыг идэвхтэй хугацаанд нь тасралтгүй ажиллуулахыг зорино.
- Таны мэдээллийг Нууцлалын бодлогод зааснаас өөр зорилгоор ашиглахгүй.
5. Холбоо барих
Асуулт, гомдол, буцаалтын хүсэлтийг 99944435 дугаараар хүлээн авна.